...
...

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 7 дугаар сарын 16-аас 7 дугаар сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Энэ 7 хоногт ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна -

Баруун аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-19 нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22 нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-17нд ихэнх нутгаар, 18-19,21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-нд нутгийн хойд хэсгээр, 17,19, 20, 21-нд ихэнх нутгаар, 18, 22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм хүрч хална.


Говийн аймгуудын нутгаар: 7 дугаар сарын 16-21 нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 хэм хүрч хална.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ