...
...

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно.

2018 оны 07 дугаар сарын 06-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдийн анхааралд:


 Өнөөдөр ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                        

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ