...
...

ДАШТ-2018: Английн шигшээ багийн довтлогч Харри Кейн 7 гоолтой мэргэн буудагчийн жагсаалтыг тэргүүлсээр байна

МОСКВА ХОТ СПАРТАК ЦЭНГЭЛДЭХ

АНГЛИ 4:3 КОЛУМБ

Шөвгийн 16-ийн сүүлийн бөгөөд сонирхолтой тулааны нэг Колумб vs Английн эхний хагас гоолгүй дууслаа. Эхний хагаст Английн шигшээ баг арай давуу тоглолт үзүүлсэн.

Английн шигшээ багийн довтолгч Харри Кэйн 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай болгож, тооны харьцааг 57 дахь минутанд 1:0 болголоо.

Энэ удаагийн ДАШТ-нд 3 гоол толгойгоороо мөргөж оруулсан Ерри Мина шүүгчийн мэдлийн нэмэлт цагт 90+3 минутанд эцсийн мөчид дахин мөргөж гоолдсоноор тооны харьцаа тэнцлээ.

120 минут нэмэлт торгуулийн цохилтын дараа Английн шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа. Колумбачууд тоглолтын үндсэн цаг буюу шүүгчийн мэдпийн нэмэлт цагт тооны харьцааг тэнцүүлсэн ч харамсалтай нь 11 метрийн торгуулийн цохилтоо муу гүйцэтгэснээр нутаг буцахаар болж байна.

 

Хожил байгуулсан Английн шигшээ баг шөвгийн 8-д Шведтэй таарахаар болж байна.

Бэлтгэсэн М.Тэнүүн

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ