...
...

ДАШТ-2018: Неймар Жуниор шилдэг гэдгээ батлан харууллаа

САМАРА ХОТ САМАРА ЦЭНГЭЛДЭХ

БРАЗИЛ 2:0 МЕКСИК

Хоёр багийн эхний хагас гоолгүй өндөрлөсөн. Бразилын шигшээ баг түлхүү довтолж, Мексик хамгаалсаар 45 минут дууслаа.

Бразилын шигшээ багийн шуургалсан довтолгоо үр дүнгээ өгч тооны харьцааг  Неймар 51 дахь минутанд 1:0 болгож тэргүүллийг гартаа авлаа.

Бразилын шигшээ баг хожлоо баталгаажуулж 2:0 болголоо. Неймарын дамжуулалтыг Фирминьо 88 дахь минутанд гоол болгож байна.

Ингэснээр Бразилын шигшээ баг шөвгийн 8-д шалгарах боломжоо бататгалаа.

Ийнхүү Мексикийн шигшээ багийн хувьд ДАШТ энэ хүрээд өндөрлөж байна. Мексик шигшээ баг сүүлийн 6 ДАШТ шөвгийн 16 хүрээд өндөрлүүлсэн статустай байна.

БЭЛТГЭСЭН М.Тэнүүн

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ