...
...

ДАШТ-2018: Бельгийн шигшээ баг Английг хожиж нэгдүгээр байраар шалгарлаа

КАЛИНИНГРАД ХОТ КАЛИНИНГРАД ЦЭНГЭЛДЭХ

АНГЛИ 0:1 БЕЛЬГИ

Хоёр багийн эхний хагас гоолгүй өндөрлөлөө. Мэдээж энэхүү хоёр шигшээ баг маань хоёулаа хэсгээсээ гарах нөхцөлөө бүрдүүлчихсэн ч хэн нь ч хожигдохыг хүсэхгүй байгаан мэдээж.

Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Аднан Янузай гоёмсог гоолоор тооны харьцааг 1:0 болголоо. Бельгийн шигшээ баг 2-р үеийн 51 дэх минутад тэргүүлж эхэллээ.

Ийнхүү тоглотын шүүгчийн шүгэл дугарсанаар энэхүү тоглолт Бельгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө.

"G" хэсгийн ялагчийг шийдэх тоглолт Бельгийн шигшээ багийн хожлоор өндөрлөлөө. Ингэснээр Бельгийн шигшээ баг ДАШТ-ний хэсгийн шатны даалгавраа 100 хувь биелүүлж, боломжит 9 оноог бүгдийг нь цуглуулж чадлаа. 

Харин Английн шигшээ баг хожигдсоноор 6 оноотой хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа. Шөвгийн 16-д Англи Колумбын шигшээ багтай тоглох бол Бельгийн шигшээ баг Японтой нүүр тулна.

Бэлтгэсэн М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ