...
...

ДАШТ-2018: Өмнөд Солонгосын шигшээ баг түүх бүтээж чадлаа

КАЗАНЬ ХОТ КАЗАНЬ ЦЭНГЭЛДЭХ

ГЕРМАН 0:2 СОЛОНГОС

Хоёр багийн тоглолтын эхний үе тэнцээгээр өндөрлөв.

Солонгосын шигшээ багийн тоглогч Ким Ён Вон шүүгчийн мэдлийн цагт 90+3 минутанд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг цохиж энэхүү тоглолтын анхны гоолыг хийлээ.

 

Энэхүү гоол ороод тун удалгүй Солонгосын шигшээ багийн тоглогч Сон Хён Мин 90+6 минутанд хаалгачийн алдааг тун гярхай ашиглаж хожлын гоолыг оруулснаар энэхүү тоглолт Солонгосын шигшээ баг 2:0 -оор Дэлхийн аваргаа хамгаалж буй Германы шигшээ багийг буулган авлаа.

 

Бөмбөг бөөрөнхий гэдгийг энэ удаагийн тоглолтонд тэд харуулах шиг боллоо. Германыг хожно гэж хэн ч төсөөлж байсангүй. Гэтэл Өмнөд Солонгосчуудыг хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээх шиг боллоо.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ