...
...

ДАШТ-2018: Лионель Месси тэмцээний 100 дахь гоолын эзнээр шалгарлаа

САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН САНКТ-ПЕТЕРБУРГ ЦЭНГЭЛДЭХ

АРГЕНТИН 2:1 НИГЕРИ

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси 14 дахь минутанд энэ удаагийн ДАШТ-ий анхны гоолоо оруулж, багтаа тэргүүллийг авчирлаа.

 

Нэгдүгээр үеийн цорын ганц гоолыг Эвер Банегагийн дамжуулалтаар Лионель Месси 14 дэх минутад орууллаа. Уг гоол нь энэ удаагийн ДАШТ-ий 100 дахь гоол аж.

Нигерийн шигшээ багийн хагас хамгаалагч Виктор Мозес 50 дахь минутанд 11 метрийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ.

 

Маркус Рохо 87 дахь минутанд шигшээ багаа шөвгийн 16-д шалгарах чухал гоолыг оруулсанаар Аргентины шигшээ баг хэсгээсээ шалгарлаа.

 

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж: BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ