...
...

ДАШТ-2018: Месси болон Аргентины шигшээ баг хэсгээс гарах боломж тун бага үлдлээ

НИЖНИЙ НОВГОРОД ХОТЫН НИЖНИЙ НОВГОРОД ЦЭНГЭЛДЭХ

АРГЕНТИН 0:3 ХОРВАТ

Аргентин, Хорватын тулааны эхний үе гоолгүй тэнцлээ. Хоёрдугаар хагаст тоглолтыг шийдвэрлэх болжээ.

Хорватын шигшээ багийн Анте Ребич 53 дахь минутанд гоолын салхийг нээлээ. Аргентины шигшээ багийн хаалгач Вилли Кабальерогийн бүдүүлэг алдаа уг гоолын эхлэл болсон!

 

Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич 80 дахь минутанд үзүүштэй, гоёмсог, гайхалтай гоолоор багтаа 2 бөмбөгний давамгайлал авчирсан. 

 

Тоглолтын цаг дуусч шүүгчийн мэдлийн эхний минут эхлэх үед Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Иван Ракитич маш тайван тоглолт үзүүлж, хүчирхэг Аргентины шигшээ багийн хаалганд багийнхаа 3 дахь гоолыг орууллаа.

 

Хорватын шигшээ баг хэний ч таамаглаагүй тоглолт үзүүлж хүчирхэг Аргентины шигшээ багийг 3:0-ээр бут ниргэлээ. Ингэснээр Аргентин хэсгээс шалгарах найдвар асар ихээр багассан бол Хорватчууд шилдэг тоглолтынхоо шанг хүртэж, шөвгийн 16-д бахархалтай дэвшиж байна

Бэлтгэсэн: М.Тэнүүн 

Эх сурвалж BreakingNews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ