...
...

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

2018.6.22, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 9
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2018.6.22, Баасан гараг
Наран ургах шингэх: 04.56-20.55
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ