...
...

ДАШТ-2018: Испаничууд Диего Костагийн зүтгэлээр тэмцээнээ цааш үргэжлүүлэхээр болж байна

КАЗАНЬ ХОТЫН КАЗАНЬ ЦЭНГЭЛДЭХ

ИРАН 0:1 ИСПАНИ

Ираны шигшээ баг Испанийн довтолгоог 45 минутын турш хамгаалсан гэхэд буруудахгүй. Хоёрдугаар үед тооны харьцаа өөрчлөгдөнө гэж найдаж байв.

Испанийн шигшээ багийн довтлогч Диего Костагийн зүтгэлээр Испаничууд 54 дахь минутанд тэргүүлж эхэллээ. Хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц ийнхүү Испанийн баг тасралтгүй довтолж байсныхаа үр шимийг хүртлээ.

Испанийн шигшээ багт хожлоос чухал зүйл байсангүй. Энэ зорилгоо биелүүлэхэд Атлетико Мадридын довтлогч Диего Костагийн оруулсан гоол тун их нэмэртэй байлаа. Тэгвэл гоолын эзэн тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдлээ. Мөн тэрээр ДАШТ-ий 3 дахь гоолоо оруулж байгаа нь билээ.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ