...
...

Үс засуулбал: Нас уртасна

2018.6.21, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2018.6.21, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 04.56-20.55
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэ, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ