...
...

ДАШТ-2018: ОХУ-ын шигшээ баг "Бид эзэд нь" гэдгээ дахин баталлаа

Санкт-Петербург хот Санкт-Петербург цэнгэлдэх 

ОХУ 3:1 ЕГИПЕТ

ОХУ, Египетийн тоглолтын эхний үе гоолгүй тэнцлээ. Тус тоглолтод хоёр багт хожил юу, юунаас илүү чухал байгаа билээ.

ОХУ-ын шигшээ баг хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц тэргүүллийг авч чадсан. Гоолыг Египетийн шигшээ багийн ахлагч Ахмед Фати 47 дахь минутанд өөрийн хаалгандаа орууллаа.

ОХУ-ын шигшээ багийн тоглогч Черышов 59 дах минутанд зүүн хөлийн гоёмсог цохилтоор тооны харьцааг 2:0 болгож холдуулж чадсан.

Мөн түүний араас ОХУ-ын шигшээ баг 60 дахь минут буюу 2 дахь гоол ороод ганцхан минут болж байхад ЗЮБА гоол оруулж тооны харьцааг 3:0 болгон холдууллаа.

Египетийн шигшээ баг тооны харьцааг ойртуулж 3:1 болгосон. Мохамед Салах ДАШТ-ний анхны гоолоо торгуулийн цохилтоос оруулж байна.

Үүнээс хойш тооны харицаанд өөрчлөлт орсонгүй тоглолт өндөрлөснөөр ОХУ-ын шигшээ баг хэсгээсээ гарах нь тодорхой боллоо. Өөрийн нутаг дэвсгэрт үнэмлэхүй амжилт гаргаад буй ОХУ-ын шигшээ багийг хэн ч ийм түвшинд тоглоно гэж санасангүй.

Бэлтгэсэн: М.Тэнүүн 

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ