...
...

ДАШТ-2018: Сенегал чухал хожил авлаа

Москва хот Спартак цэнгэлдэх 

Польш 1:2 Сенегал 

Сенегалийн шигшээ багийн довтолгоо үр дүнгээ өгч 38 дахь минутад Африк тивийн Сенегал улс ийнхүү 2002 оноос хойш анх удаа ДАШТ-ний тавцанд гоолоо бүртгүүллээ. Гэхдээ гоолын эзэн Сенегалаас бус Польшийн хамгаалагч Ционек өөрийн хаалгандаа гоол орууллаа. 

Сенегалын шигшээ баг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Польшийн шигшээ багийн хамгаалалтын бүдүүлэг алдааг ашиглаж тооны харьцааг Ньяанг 60 дахь минутанд 2:0 болгосон.

Польшийн шигшээ багийн Крыховяк 86 дахь минутад тооны харьцааг ойртуулсан боловч тоглолт ийнхүү дууслаа.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ