...
...

ДАШТ-2018: Английн шигшээ баг чухал хожил байгуулав

Волгоград хотын Волгоград цэнгэлдэхэд

Англи 2:1 Тунис

Залуу тоглогчдоор бүрэлдэхүүнээ чимсэн Английн шигшээ баг  ДАШТ-ний эхний гоолоо оруулахад ердөө 11 минут л байв. Жонн Стоунсын дамжуулалтаар Харри Эдуард Кэйн тооны харьцааг нээлээ.

Тунисын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай болгож тооны харьцааг тэнцүүллээ. Английн шигшээ багийн хамгаалагч Кайл Уолкер эсрэг багийн тоглогч дээр алдаа гаргаснаар Сасси 35 минутанд гоол оруулав.

Английн шигшээ баг Тунистай эцсийн мөч хүртэл тэнцэж яваад шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Английн шигшээ баг гайхалтай гоол оруулж, чухал хожил байгууллаа. Гоолын эзэн Харри Эдуард Кэйн!

М.Тэнүүн

эх сурвалж BreakingNews.mn

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ