2018.6.9, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2018.6.9, Бямба гараг
Наран ургах шингэх: 04.55-20.47
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250