...
...

Хүүхдүүдээс судалгаа авахад 58.3 хувь нь сэтгэл зүйн хямралтай гарчээ

Сэтгэл зүйчид нийслэлийн 20 сургуулийн 8400 гаруй сурагчийг хамруулан сэтгэл зүйн хямрал, зан үйлийн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаа явуулжээ. Ингэхэд нийт хүүхдийн 58,3 хувь нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарчээ.

11-17 насны хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал, зан төлөвийн хурцдал, хэт хөдөлгөөнтөх байдал, үе тэнгийн дарамт, нийцэрхэг байдлыг энэ судалгаагаар илрүүлэхийг зорьсон байна. 8400 гаруй сурагчдын 41 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал бага зэрэг, хэвийн, харин үлдсэн 58.3 орчим хувь нь дунд болон өндөр байжээ. Мөн сурагчдын 25 хувь нь үе тэнгийнхний дарамтад орж байсан бол 27 хувьд нь зан төлөвийн хурцдалын түвшин өндөр байжээ.

Хүүхдүүдээс судалгаа авахад 58.3 хувь нь сэтгэл зүйн хямралтай гарчээ

Энэ асуудлын хүрээнд зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “Боловсролын салбарт сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байна. Сургуулийн сурагчдад бид суралцах, харилцах, хамтрах, амьдрах чадвар гэсэн тулгуур баганыг олгох ёстой юм байна. Хэрвээ үүнийг олгох юм бол бид 20 жилийн дараах хорих ангийн зардал, халамжийн зардал, эрүүл мэндийн группийн зардал, гэр бүл салалт, хүсээгүй жирэмслэлт, гэмт хэрэг, архидалтынхаа асуудлыг шийдэж чадах юм” хэмээв.

Судалгааны үр дүнг харгалзан тулгамдсан асуудалтай сурагчдын 25 хувьд нь зөвлөгөө өгсөн байна. Тэдэнтэй ярилцахад гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, хойд эцэг эхтэйгээ ойлголцдоггүй, хүчирхийлэл, өөртөө итгэх итгэл, амиа хорлох эрсдэл, үе тэнгийн дарамтад өртөж байсан зэргээ хэлжээ. Мөн цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, компьютер тоглоом, дэлгэцийн хамаарал зэрэг хорт зуршил нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралын шалтгаан болж байгаа нь тогтоогджээ.

Өсвөр насны хүүхдүүд сэтгэл хямрал, зан төлөв хурцдах шинж тэмдэг илэрч байгаа нь сургуулийн орчин нөхцөлтэй холбоотой ч хамгийн гол нь үүнээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах ёстой гэнэ.  Тиймээс иргэн та өдөрт доод тал нь чанартай 20 минутыг хүүхдэдээ зориулж, тэднийг сонсох, хийсэн зүйлийг нь шударгаар үнэлэх, насанд нь тохирсон шаардлага тавих, сэтгэл хөдлөлөө хянах, илэрхийлэх чадварт сургах хэрэгтэй. Энэ нь энгийн боловч сэтгэл гутралаас сэргийлэх үр дүнтэй арга аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ