...
...

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

2018.6.8, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2018.6.8, Баасан гараг
Наран ургах шингэх: 04.56-20.46
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ