2018 оны 06 дугаар сарын 08-ны 08-20 цаг хүртэл
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250