...
...

Англи хэлийг Австрали, Канад, Англи, Америкаас илүүтэйгээр Филиппинд сурах нь ямар ашигтай вэ?

1. Өндөр өртөгтэй Англи, Австрали, Америк зэрэг оронд очоод ч англи хэл сайн сурж чадаагүй олон хүмүүс бий. Учир нь тэдгээр хүмүүст хэл сурахад төвлөрөхөөс илүүтэйгээр байр, хоолныхоо мөнгийг хэрхэн олох вэ гэсэн асуудал давхар урган гардаг болохоор суралцаж байх хугацаандаа байнга ажиллах хэрэгтэй болдог. Ингэхээр аль заваараа хичээлээ хийж хэлээ сурах вэ? Хүмүүс хэл сурахад орчин чухал гэж хэлдэг боловч тодорхой хэмжээний дүрмийн суурь мэдлэггүй бол хар ярианаас цааш хэтрэхгүй шүү дээ. Цаашлаад хэл сурах гэж ирсэн зорилго нь амьдралын шаардлагаар мөнгө болж өөрчлөгддөг. 


2. Монголд хэлний төвүүдэд суралцаж цаг алдаж байхаар Филиппинд сурах нь илүү давуу талтай. Англи хэл сурах нь Монгол хүн бүрийн мөрөөдөл. Бид сургалтын төвөөс сургалтын төв дамжин, сараас жилийн хооронд ажил сургуулийнхаа завсар зайгаар суралцдаг хэдий ч хэзээ ч өөрийн хүссэн хэмжээнд хүрдэггүй. Үүний шалтгаан нь бид хичээлдээ бүрэн төвлөрч чадаагүй, алдаг оног хичээлдээ сууж гэрийн даалгавраа анги дээрээ хийх гэх мэтээр цагийг өнгөрүүлдэг. Яагаад гэвэл сатаарах зүйл бидэнд дэндүү их бий... Үр дүнд нь хэдэн сарын дараа нөгөө сурсан сонссон хэдэн юмаа хоолтойгоо хольж идээд, мэддэг, мэддэггүй хоёрын дунд гацаж орхидог.
 

Тэгвэл та яагаад англи хэлийг Филиппин улсад ирж сурах хэрэгтэй вэ?

Та зөвхөн хэл сурахад л өөрийн анхаарлыг 100 хувь зарцуулах болно. Бүх асуудал, тэр дундаа аюулгүй байдал, хоол, байр, сургалтын хуваарь, угаалга цэвэрлэгээ гээд бүх зүйлс цаанаасаа учир таны үүрэг бол даалгавраа хийж, үгээ цээжилж, чөлөөт цагаараа найзуудтайгаа англиар ярилцаж, хичээлдээ хоцрохгүй ирэх л явдал юм.

 

Хамгийн гол нь та энэ бүх цогц үйлчилгээг хамгийн хямд зардлаар авах болно. Өдрийн   4-6 цагийн ганцаарчилсан анги, 2-3 цагийн групп ангийн хичээл, 2 цагийн бие даан суралцах анги, өдөрт нийт 9-12 цагийн хичээлд хамрагдах боломжтой.

Мөн IELTS бүх шатны бэлтгэл ангид суралцах боломжтой бөгөөд та 3 сарын оноо амалсан анги буюу 6, 6.5, 7, 7.5 8 онооны ангиудад суралцах боломжтой. Хэрэв та суралцах хугацаандаа амалсан оноогоо авч чадахгүй бол нэг сарын сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөн үнэгүй дахин нэг сар суралцах боломжтой.

Өрөөний хувьд 1-3 хүний өрөөнд байрлах боломжтой бөгөөд өрөөндөө гадаад оюутантай байрлах юм.  Амралт чөлөөт цагаараа Филиппин улсын үзэсгэлэнт далайн арал дээр амарч зугаалангаа хэзээ ч мартахгүй дурсамжийг та зөвхөн энд л бий болгох боломжтой. 

Бид таны хэлний түвшинд тохирсон хичээлийг зөвхөн таньд зориулан заах болно. 

Филиппин нь өртөг багатай, англи хэл суралцах орчин хамгийн сайн бүрдсэн улс юм. Албан ёсны хэл нь англи хэл учир та дэлгүүрт ч, гудамжинд ч хүмүүстэй англиар ярих бүрэн боломжтой.

 

ЗУНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ТА ЯАГААД АНГЛИ ХЭЛИЙГ ЗААВАЛ ФИЛИППИНД СУРАХ ЁСТОЙ ВЭ?

Филиппинд хэлний сургуулиуд таньд өдрийн 8 цаг, долоо хоногийн нийт 40 цагийн вакумжуулсан сургалтыг санал болгодог. Та үүний 50%-д ГАНЦААРЧИЛСАН сургалтанд хамрагдах бөгөөд үлдсэн ангиуд 4-5 оюутантай АНГЛИ ХЭЛНИЙ ДУУДЛАГА САЙЖРУУЛАХ КАНАД, АМЕРИК/ багштай ангид хичээллэнэ.

  • Таны СУРГАЛТЫН ТӨЛБӨР-т өдрийн 3 удаагийн хоол, угаалга цэвэрлэгээ, тосох зардал, интернэт гээд хэрэгцээт бүх зүйл багтсан тул та суралцах хугацаандаа зөвхөн хичээлдээ 100% анхаарал хандуулах боломжтой.
  • Мөн таны суралцах сургуульд АРАБ, ЯПОН, СОЛОНГОС, ТАЙВАНЬ, ОРОС, ВЬЕТНАМ зэрэг орны оюутнууд таньтай хамт хичээллэх тул та гадны оюутнуудтай найзалж нөхөрлөж, чөлөөт цагаа хамтдаа англиар ярилцаж өнгөрүүлэх боломжтой.
  • ДОТУУР БАЙР сургалтын орчны хувьд цэвэр тохилог байдлыг хангахаас гадна 24 цагийн харуул хамгаалалттай Кампуст байрлах тул та өөрийн болон хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа зовохгүй байж болно.
  • Мөн Филиппин улс нь дэлхийн аялал жуулчлалын төв болсон олон сайхан арлуудаараа алдартай. Та амралтын өдрүүдэд анги хамт олноороо болон багш нартайгаа хамт аялж зугаалж, далайн орны гайхамшгийг мэдрэх боломжтой.
  • Филиппин улс нь дэлхийн англиар ярьдаг гуравдагч том улс. Албан ёсны хэл нь англи хэл. Тиймээс та хаана ч, хэнтэй ч англиар ярих бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай.

 

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР: 

Хаяг: Циркийн зүүн гар талд байрлах “GARUDA” office 5 давхарт 505 тоот

“Филиппинд сурцгаая” МШТХ ТББ

Утас: 88025067

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ