...
...

Үс засуулбал: Өвчин ирнэ

2018.6.4, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 21
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2018.6.4, Даваа гараг
Наран ургах шингэх: 04.58-20.43
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эд хураах, номын өглөг өгөх, гадагш эд өгөх, эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ