...
...

Цахилгаан шатан дотор их хэмжээний мөнгө олжээ

Чита хотын цагдаагийн газрын бага дэслэгч Алдар Аюшеев өөрийн амьдардаг орон сууцныхаа цахилгаан шатан дотор 800 гаруй мянган рубль /манайхаар 40-өөд сая төгрөг/ бүхий эрэгтэй хүний хэтэвч олсон байна.

Тэрээр өчигдөр орой эхнэрийн хамт гэртээ буцаж ирэх үедээ цахилгаан шатан дотор нэгэн жижгэвтэр цүнх хэвтэж байхыг харсан гэнэ. Ингээд түүнийг аваад үзтэл дотор нь 800 мянга гаруй рубль байж.

Тэрээр мөнгө олсон даруйдаа 02 руу залган, мөрдөн шалгах группэд дуудлага өгчээ. Тэд уг мөнгөний эзнийг олж тогтоосон аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ