...
...

Хамгийн өндөр настай ялтныг цаазалжээ

Америкийн Алабама мужид 83 настай Уолтер Мудиг цаазалсан байна. Associated Press агентлаг мэдээлж буйгаар, энэ нь АНУ-ын орчин үеийн түүхэнд цаазлуулсан хамгийн өндөр настай ялтан болж байгаа аж.

Үүнээс өмнө, 2005 онд Миссисипи мужийн 77 настай ялтан Жон Никсоныг цаазалж байсан бөгөөд тэрээр хамгийн өндөр настайд тооцогдож байсан гэнэ.

Уолтер Муди 1989 онд тэсрэх бөмбөг илгээмжээр явуулж хүний амь бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан юм байна. Түүний энэхүү үйлдлийн улмаас шүүгч Роберт Вэнс, өмгөөлөгч Роберт Робинсон нар амь үрэгдэж байжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • яанаа манай Ардчилагч болох Элбэгдорж, Батүүл нар бол яагаад ч Цаазлуулах үгүй, учир нь тэр хоёрынхоор бол Цаазын ял чинь Социализмын үеийн, Ногоон малгайтнуудын хийдэг ажил гээд Под хийлгэхгүй ш дээ,

Онцлох мэдээ