...
...

Золгүй тохиолдлоор хүүхдийн амь хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна

Британийн Эссекс мужид улаан өндөгний баярын үеэр тохиолдсон золгүй явдлын шүүх хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тухайн үед хүүхдийн тоглоомын парк дотор байсан хийлдэг цайз салхинд салж унасан бөгөөд түүн дотор 7 настай Саммер Грант байсан тухай  Daily Mail мэдээлжээ.

Аав, эмээ, дүүгийнх нь нүдэн дээр хийлдэг цайз салхинд салж унаад, толгодын уруу өнхөрчихсөн гэнэ. Айж сандарсан аав нь түүний араас хамаг хурдаараа  гүйсэн боловч хийлдэг тоглоом маш хурдан өнхрөөд гүйцэгдээгүй аж.

Тэрхүү тоглоом замдаа мод мөргөөд, дараа нь хашаанд тулж байж зогссон байна.  Аав нь сандран гүйж очоод, охиноо дотроос нь арай чүү гэж гаргаж аван эмнэлэгт хүргэсэн хэдий ч бэртэл гэмтлээ даалгүй нас баржээ.

Ингээд уг тоглоом байрлаж байсан үзэсгэлэн худалдааны байгууллага болон тухайн гэр бүлийн хооронд сунжирсан заргын хэрэг үүсээд явж байгаа аж. Тухайн тоглоомыг ажиллуулж байсан хүмүүс зайлшгүй аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс санамсаргүй аллага үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа бололтой. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолоогүй, салхитай байхад ажиллуулсан гэх хариуцлага мөн хүлээж байгаа аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ