...
...

Биеэ үнэлэгч асан алдартай бүсгүйчүүд

Жүжигчин бүсгүйчүүдийг биеэ үнэлэгч мэтээр ойлгох явдал нэлээн дээхнэ үед элбэг тохиолддог байжээ. Гэвч энэ нь зохих хэмжээний үндэслэлтэй зүйл байсан бололтой.

Одоо ч гэсэн, залуухан жүжигчин бүсгүйчүүд гол дүр авахын тулд продюссертайгаа “унтдаг” гэх шуум яригддаг. Гэвч Холливудын хувьд, өөрийн нууцаа сайтар хадгалдаг бөгөөд түүний хайртай жүжигчин бүсгүйчүүдийг ямар ч өө сэвгүй, өндөг мэтээр пиар-машин харуулж чаддаг билээ.

Харин эдгээр алдартнууд бүгд л тэрхүү “замыг” туулжээ.

Мэрилин Монро

Амьдралынхаа хүнд хүчир үед хоол хүнс болон мөнгөөр сексийн үйлчилгээ үзүүлдэг байсан тухайгаа огтхон ч ичиж зоволгүйгээр ярьдаг байжээ. Тэрээр үүнийгээ амьд үлдэхийн төлөөх хэвийн арга зам хэмээн тооцдог байсан аж.

Софи Лорен

Дээр үед порно киноны жүжигчин байсан гэнэ. Харин сүүлд түүний нөхөр Карло Понти эхнэрийнхээ “эртний ажлуудыг” бүгдийг нь худалдаж аваад устгасан байна.

Шэрон Стоун

Карьераа өсгөхийн тулд продюссеруудтайгаа унтах тохиолдол гардаг л байж. “Basic Instinct”/1992/  киноны зураг авалтын үеэр “групп секс” хийн, түүнийх нь төлөө жүжигчин бүсгүйд 10 мянган ногоон төлж байсан тухай яриа байдаг гэнэ.

Мишель Пфайффер

Энэхүү жүжигчин бүсгүйн Холливуд дэх эртний амьдрал тийм ч аятайхан байсангүй. Тэрээр дүр авч эхлэхээсээ өмнө “мэргэжлийн найз бүсгүй”, студийн “дуудлагын бүсгүй” байсан аж.

Рене Руссо

Алдартай жүжигчин болсон хойноо ч гэсэн “мөнгөөр унтаж” байсан гэнэ. Тэр ч бүү хэл, “The Thomas Crown Affair” /1999/ киноны зураг авалтын талбай дээр ч ийм зүйл тохиолдож байсан аж.

Кэтрин Зета Жонс

Лондон болон Лас-Вегаст “ажиллаж байсан” өндөр зэрэглэлийн биеэ үнэлэгч. Дуглас тэднийг олж чаддаг байсан гэж ярьцгаадаг юм байна.

Сальма Хайек

Дээхнэ үед эскорт үйлчилгээ үзүүлдэг байжээ.

Холли Берри

“Оскар”-ын шагналт жүжигчин бүсгүй од болохоосоо өмнө нэлээн хэдэн жил “нөгөө” үйлчилгээг хийдэг байсан аж.

Лара Флинн Бойл

Алдартай жүжигчин болсныхоо дараа ч гэсэн өөрийн үйлчлүүлэгчидтэй уулзаж учирдаг байсан гэнэ.

Дениз Ричардс

Холливудын алдартай мадам болох Хейди Флейсийн “янхны газрын” бүсгүй байсан бөгөөд тэнд Чарли Шинтэй танилцсан байна. Чарли Шин тэндэхийн байнгын үйлчлүүлэгч байсан аж.

Жулия Робертс

Оргилд хүрэхийн тулд боломжит бүхий л “үйлчилгээг” үзүүлдэг байжээ.

Жина Дэвис

Жүжигчний карьер эхлэхээсээ өмнө биеэ үнэлэгчээр ажилладаг байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ