...
...

Дуучин бүсгүй фэнүүддээ хөхөө үзүүлэв

Оросын “SEREBRO” хамтлагийн гоцлол дуучин Ольга Серябкина өөрийн шүтэн бишрэгчдэдээ “өгөөмөр” зан гаргаж, хөхөө харуулсан тухай “Eva” онлайн-сэтгүүл мэдээлжээ. Серябкинагийн шинэ зургийг хараад фэнүүд нь алмайрсан бололтой.

Алдартай дуучин бүсгүйн фэнүүд түүнийг найз залуутай болж, тэдэнд хэзээ танилцуулах бол хэмээн хүлээсээр байгаа хэдий ч Ольга одоогоор хэн нэгэнд сэтгэл алдраагүй байгаа учраас энэ сэдвээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Харин тэрээр саяхан өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд нэгэн нөхөрсөг зургаа оруулсан нь түүний шүтэн бишрэгчдийн дунд хоёрдмол сэтгэгдэл үүсгээд байгаа гэнэ. Микрофонтой хамт дүрслэгдсэн зургийнхаа дор дуучин бүсгүй: “Найз залуутайгаа авахуулсан зургаа тавихыг та нар байнга хүсдэг... Тэгвэл үүнийг хараарай” хэмээн тайлбар хийсэн байна.

Ольга маш завгүй ажилтай байдаг учраас түүний амьдралын цорын ганц дагуул нь энэ микрофон гэх утга санааг зургаараа илэрхийлэхийг хүссэн бололтой. Гэвч зарим фэнүүд нь төдийлөн сайн ойлгосонгүй.  

“Зургийн утга санааг сайн ойлгосонгүй...”, “Чиний найз залуу чинь энэ микрофон юм уу?”, “Тэгвэл цээжээ яагаад нүцгэлсэн юм бэ?” гэх мэтээр янз бүрийн сэтгэгдлүүд үлдээсэн харагдана.

Үүний өмнөхөн Ольга Серябкина Бали арал дээр нэгэн өнгөлөг зураг авалтанд оролцсон бөгөөд тэдгээр зургууд түүний фанатуудад ихэд таалагдаж, зарим нь түүнийг бүр "хатан хаан" хэмээн нэрлэж байсан билээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ