...
...

Дуудлага худалдаанд тавигдсан байшин дотор эзнийх нь цогцос байжээ

Италийн хойд зүгийн Валле-дель-Пазубио хотод дуудлага худалдаанд тавигдсан байшинг үзэхээр ирсэн нэгэн худалдан авагч дотор нь занданшсан цогцос байгааг олжээ.

Уг байшингийн ипотекийн зээл болон орон сууцны төлбөр нь хийгдэхгүй удсан учраас дуудлага худалдаагаар зарахаар шийдсэн аж. Дуудлага худалдаа энэ сарын 24-нд явагдах бөгөөд 27 мянган еврогоос дуудагдаж эхлэх байж.

Байшинг худалдаж авахаар сонирхогчдын нэг нь орон нутгийн шүүхийн төлөөллийг дагуулан үзэхээр ирэх үед тэд нэгэн өрөөнд эрэгтэй хүний хатсан цогцос байхыг олж, цагдаагийнхныг дуудсан гэнэ.

Уг цогцос нь байрны эзэн, 42 настай Вальтер Даль-Зоттогийнх болох нь тогтоогдсон бөгөөд уг эр ганцаараа амьдардаг, нийтэч бус хүн байсан аж. Тэрээр ээжийгээ нас барснаас хойш зэргэлдээ хотод амьдардаг аав, дүү хоёртойгоо огтхон ч холбоо бариагүй байна.

Дашрамд дурдахад, Италид үүнтэй ижил бас нэгэн тохиолдол гарч байжээ. Венецийн 75 настай профессорын цогцосыг долоон жилийн дараа гэрт нь хулгайч орох үед олж байсан аж.

Д.Мөрөн 

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ