...
...

Монголын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний лигийн аваргууд тодорлоо

Монголын оюутны сагсан бөмбөгийн 2018 оны “Оюутны лиг”-ийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн Их дээд сургууль болон коллежуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээний шөвгийн дөрөв болон медалийн төлөөх тоглолтууд 2018 оны дөрөвдүгээр сарын 3-5-ны хооронд болж өндөрлөлөө. Хурд хүч, авхаалж самбаагаараа хүчтэй өрсөлдсөн тоглолтууд оюутан залуусыг байлдан дагуулж, сагсан бөмбөгөөр амьсгалуулж чадлаа.  Оюутан залуус, сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг энэ тэмцээнийг энэ жил МОСБХ албан ёсоор шинэ удирдлага бүтцийн дагуу зохион байгуулж, энэ жилийн аваргуудаа тодрууллаа.

2017-2018 оны урт удаан улирал, хасагдах шатны хүнд хэцүү тоглолтуудын эрэгтэй аваргуудаар Сити их сургууль тодорлоо. Болдын цахилгаан мэт хурд, Сүхбатын будагтай талбайн ноёрхол, багийн нягт хамгаалалт тэдэнд аваргын гурав дах цомыг авчирлаа.

Гал гарсан, эн тэнцүү өрсөлдөөнтэй явагдсан эмэгтэй тоглолтуудын тулаанд МУИС-ийн багийн тоглолт олныг гайхашруулж, энэ жилийн аваргаар тодорлоо.  

С.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн их сургуулийн эмэгтэй баг  шөвгийн дөрөвт МУИС-д маш харамсалтай хожигдлыг хүлээсэн ч, хүрэл медалийн төлөө Мон Алтиус БТДС-ийн багийг итгэл төгс буулган авч медалийн эздээр тодорсон юм. Урт улирлын эцэст өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнд тэд амжилт гаргаж чадлаа.

Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутан-тамирчин, багш дасгажуулагч нар болон сургуулийн удирдлагуудад талархсанаа илэрхийлье. Мөн тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгч Pepsi Mongolia Vitafitgroup, ивээн тэтгэгч Gmobile болон бусад хамтран ажилласан нийт байгууллагууддаа талархлаа илэрхийлж байна.

Түүнчлэн, МОСБХ-ны зүгээс “Оюутан-тамирчин” хөтөлбөр хэрэгжүүлж тодорхой ажлууд гүйцэтгэн ажилласан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт оюутан-тамирчдын дунд cурлага хөдөлмөрөөрөө  тэргүүлж, манлайлсан “Оюунлаг тамирчид”-ыг шалгаруулж алдаршууллаа.

Оюунлаг тамирчид:

  • Санхүү эдийн засгийн их сургуулийн “Бизнесийн удирдлага” чиглэлээр 4 дэх жилдээ суралцаж буй М.Цэвээндорж,
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн “Хүний их эмч” чиглэлээр 5 дахь жилдээ суралцаж буй П.Ариунзаяа,
  • Отгонтэнгэр их сургуулийн “Багш, гадаад хэлний боловсрол” чиглэлээр 4 дэх жилдээ суралцаж буй Г.Амарсайхан,
  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Цахилгаан систем” чиглэлээр 4 дэх жилдээ суралцаж буй Э.Хорлоо.

Эх сурвалж: МОСБХ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ