...
...

Монгол дизайнер Италийн Милан хотод алдартай брэндтэй хамтарч ажиллаж байна

Сүүлийн үед дэлхийн загварын тайзнаа Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээл, загварын чиг хандлага нэлээдгүй орж ирж байгаа нь ажиглагдах болсон билээ.

Тэгвэл 2016 оноос эхлэн Хятадын зах зээлд өөрийн бүтээлээ худалдаалж байгаа дизайнер А.Түвшинзаяа буюу уран бүтээлийн нэр TUVZA өдгөө дэлхийн алдарт “Gianni Tolentino” брэндэд ажиллаж байна.

Дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог гэдгээрээ алдартай Италийн Милан хотыг мэдэхгүй хүн байхгүй.

1980-аад онд Gianni Tolentino, Gianni Versace, Valentino алдартнууд хамтаар гарч ирж алдар нэрээ түгээсэн Италийн брэндүүд юм. Энэхүү дэлхийн шинэ цаг үеийн тэргүүлэгч брэнд болох “Gianni Tolentino”-той дизайнер TUVZA нь мэдрэмж, ур ухаанаа шингээж хамтарч ажиллаж байгаа нь бахархууштай.

Тэрээр хамгийн анхны амжилтын гараагаа “Гоёл” наадмаас эхлүүлж байсан бөгөөд уг наадмаар шилдэг залуу дизайнер шагнал хүртэж байжээ. Ийнхүү Милан хотод мэргэжил дээшлүүлж суралцахын хажуугаар алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа Монгол бүсгүйдээ улам их амжилт хүсье.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ