...
...

Саяны нуруунд авирах хүслээ биелүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй залуугийн БАЯРЫН НУЛИМС

"Пёнчан-2018" өвлийн паралимпийн наадамд оролцож буй манай тамирчин Батмөнхийн Ганболд өч гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд тэших техникээр уралдсан билээ. Тэгвэл хэл яриа хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө тууштай байж бас нэгэн тамирчин маань бахдам амжилт үзүүлжээ. 

Түүнийг Ч.Мөнгөндалайн гэдэг бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 11-ний өглөө ганцаараа Саяны нурууны ноён оргил Мөнхсарьдаг ууланд авирах аялал нь амжилттай болсон байна. Энэ өвлийн нэгэн соло аялал нь ийнхүү амжилттай болсонд олон хүн халуун дотноор баяр хүргэсээр байгаа юм. Саяны ноён оргил нь далайн түвшнээс дээш 3491 метр бөгөөд, Хөвсгөл болон Буриадын нутгийн хамгийн өндөр цэг хэмээгддэг аж. 

Тэрээр монгол орноо унадаг дугуйгаар ганцаараа тойрсон тэвчээртэй, зоригтой нэгэн аялагч юм. Ч.Мөнгөндалайн Мөнхсарьдаг ууланд гараад баярын нулимс унагаж, олон нийттэй тэрхүү баяраа хуваалцаж байгаа сэтгэл хөдөлгөм агшнийг хүргэж байна. 

https://www.facebook.com/bagabandi.tumurhuyag/videos/1991042980967901/ 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ