...
...

Кинонд анх удаа “секс хийсэн” жүжигчин бүсгүй WiFi-г зохиожээ

Австри болон Чехословак улсад 1933 онд зураг авалт нь хийгдсэн “Экстаз” кинонд хамгийн анх хурьцлын ажиллагааг дүрсэлсэн нь тухайн үед ихээхэн дуулиан тарьсан байна. Уг үйлдлийг австри жүжигчин бүсгүй Хэди Ламарр /жинхэнэ нэр нь Хедвиг Эва Мария Кислер/ дүрсэлсэн нь үзэгчдийг шоконд оруулж байж.

Харьцангуй хаалттай байсан нийгэмд шав шалдан байдалтай,  дэлгэцээр гарсан явдалд хүмүүс ихээхэн дургүйцэж, түүнийг Европын хамгийн ичгүүргүй эмэгтэй хэмээн нэрлэсэн байна.

Ламарр 1938 онд АНУ-ыг зорин, Холливудэд зураг авахуулж эхэлжээ. Гэвч зөвхөн кино түүний сонирхлыг татаад зогсохгүй, бүсгүйн нэгэн нээлт орчин үеийн гар утсан холбооны үндэс болж чадсан гэнэ.

Тэрээр 1941 онд “холбоо харилцааны нууц хэрэгсэл” хэмээх №2292387 дугаартай патентын эзэн болсон аж. Уг нээлтийн мөн чанар нь, эсрэг талын долгион барилтад хүндрэл учруулахын тулд цацах давтамжаа хөдөлгөөнт байдлаар өөрчлөх явдал байжээ.

Шинэ төхөөрөмж 1962 оноос америкийн усан доогуур шумбагч хөлгүүдэд ашиглагдаж байгаад одоо гар утасны сүлжээ болон WiFi төхөөрөмжид хэрэглэгдэж байна. Дээр үеийн эротик одод ийм л ухаантай хүмүүс байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ