...
...

Дэлхийн туйлууд мөдхөн солигдох тухай “Нойрсож буй Зөнч” өгүүлжээ

Америкийн зөнч Эдгар Кейсигийн Дэлхийн туйлууд солигдох тухай зөгнөл цахим орчинд нийтлэгдсэн байна. Энэ үйл явдал томоохон гамшигт хүргэж болзошгүй талаар таамаглалд дурдагдсан аж.

20-р зууны дунд үед таалал төгссөн Эдгар Кейси 14 мянга орчим зөгнөлт зурвас үлдээсэн бөгөөд тэднийг унтаж байх үедээ зохиосон учраас “Нойрсож буй Зөнч” хэмээн алдаршжээ.

Тэдгээр таамаглалуудын нэгэнд Кейси мөдхөн Дэлхийн соронзон туйлууд солигдох тухай урьдчилан анхааруулсан байна. Үзмэрчийн өгүүлснээр, энэхүү мэдээллээ эртний египетийн пирамидуудын бүтцийг судлах үедээ олж авсан гэжээ.

Соронзонт туйлууд 21-р зууны эхний хагаст байраа солих тухай “Нойрсож буй Зөнч” мэдээлсэн гэнэ. Энэ үйл явц байгалийн томоохон хэмжээний гамшиг дагуулна гэдгийг ч тэрээр үгүйсгэсэнгүй.

АНУ бүгдээс илүүтэй өртөх бөгөөд түүний газар нутгийн ихээхэн хэсэг усан доогуур орох тухай Эдгар Кейси зөгнөжээ.

Албан ёсны шинжлэх ухаан элдэв экстрасеансуудын таамаглалд төдийлөн ач холбогдол өгдөггүй хэдий ч харин Кейсийн зөгнөлийг үнэний хувьтай хэмээн үзэж буй бололтой.

Эрдэмтдийн тооцоолсноор, Дэлхийн соронзонт туйлуудын шилжилт хамгийн сүүлд 780 мянган жилийн өмнө явагдсан бөгөөд ээлжит ийм үйл явдал болох нь ойртож байгаа тухай олон мэргэжилтнүүд өгүүлсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ