...
...

Дэлгүүр дотор ном уншдаг эмээ

Энэ бол Анастасия эмээ. Тэрээр 15 жилийн турш гэрийнхээ ойролцоох худалдааны төв рүү ирэн, дотор нь байрладаг номын тасаг руу орж зогсоогоороо ном уншиж байгаа гэнэ.

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд тэрхүү худалдааны төвийн нэр хэдэнтээ солигдсон боловч харин эмээгийн ном унших сонирхол огтхон ч өөрчлөгдсөнгүй!

Яагаад ийнхүү өдөр бүр дэлгүүрт ирж ном уншдаг талаар сонирхоход: “Гэртээ хийх зүйл алга, амьдрал хүнд байна шүү дээ” хэмээн ялимгүй ичингүйрсэн байдалтай хариулаад уншиж байсан номоо тавиур дээр нь буцааж тавиад явсан байна.

Харин саяхан тус супермаркетын удирдлага номонд дуртай эмээд зориулан тэнд нь хөөрхөн жижиг буйдан тавьж өгсөн аж. Хүнлэг сэтгэлтнүүд ховордоогүй бололтой, буян нь дэлгэрэг! 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ