...
...

Цээжний хөндийн ясыг 3D принтерээр хэвлэн “суулгажээ”

Британийн Суонси хот дахь Моррисон эмнэлгийн эмч нар 3D хэвлэгч машинаар нэгэн өвчтөнийхөө цээжний хөндийн яснуудыг хийсэн байна. Тэд 71 настай Питер Мэггзугийн хорт хавдрын улмаас авахуулсан эгэмний яснууд болон гурван хавиргыг нь хэвлэж чадсан аж.

Дүрэм ёсоор, эмч нар мэс заслын үеэр яснуудын хэвийг авч, 3D хэвлэгчээр хиймэл эдүүдийг бэлтгэжээ. Протезийг бэлдэх явцдаа Мэггзагийн компьютер томографийн зургийг ашигласан байна.

Энэхүү мэс засал Британи дахь иймэрхүү анхны тохиолдлуудын нэг юм. Мэс засал найман цаг үргэлжилсэн бөгөөд хиймэл яснууд өвчтөний биенд сайн “сууж өгсөн” учраас энэ төрлийн мэс ажилбаруудыг цаашид хийхээр төлөвлөж байгаа тухайгаа эмч нар өгүүлсэн аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ