...
...

Үнэгүй коктейль авахын тулд тайзан дээр аман секс хийжээ

Нэгэн шөнийн клубын үйлчлүүлэгчид бичлэг хийн интернетэд тавьсан байна. Уг бичлэг дээр залуухан бүсгүй өөрийн танил бус эртэй хамт олны нүдэн дээр аман секс хийж буй мэтээр дүрслэгджээ.

Энэ үйл явдал Томск хот дахь РайОN шөнийн клубын тайзан дээр өрнөсөн аж.

“ВКонтакте” олон нийтийн сүлжээнд бичсэнээр, хөтлөгчид тэмцээнд оролцох хүмүүсийг урин, шагналд нь тус шөнийн клубын хөнгөлөлттэй эрхийн карт болон үнэгүй коктейль амласан гэнэ.

Ингээд тухайн үед шөнийн клубт байсан үйлчлүүлэгчид болж буй үйл явдлын бичлэгийг хийн, олон нийтийн сүлжээгээр цацсан байна. Үүний дараагаар хэрэглэгчдийн дунд шуугиан үүсч, уг үйл явдалд оролцогч бүсгүйг бус, харин зохион байгуулагчдыг буруутгаад эхэлжээ.

Харин тус клубын захирал Георгий Шипаков өөрийн зохион байгуулагчдыг хамгаалахаар яаравчилсан бололтой. Тэрээр “Говорит Москва” радиогийн эфирт ярилцлага өгөхдөө, “аман секс гэж болохоор ямар ч тэмцээн явагдаагүй, оролцогч бүсгүйчүүд нүцгэн эрийн биеийг үнсээд, хамгийн их уруулын будаг үлдээсэн нь ялагчаар тодрох байсан” хэмээн өгүүлсэн аж.  Гэхдээ түүний хэлсэн үгс үнэн эсэх нь бичлэгээс тодорхой харагдах биз ээ...  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ