...
...

Онгон бүсгүй хүүхэд төрүүлэхээр болжээ

Канадын оршин суугч Лорен хэмээх бүсгүй 29 настай атлаа онгон бөгөөд ирэх зургадугаар сард хүүхэд төрүүлэхээр болсон байна.

Тэрээр гэр бүл, ойр дотныхны эсэргүүцлийг үл харгалзан, эр бэлгийн эсийн донор үйлчилгээг авсан аж. Энэхүү хиймэл үр тогтоолтын эцсийн үр дүн бүрэн дүүрэн найдвартай гарна гэдэгт эмч нар төдийлөн сайн итгэхгүй байгаа гэнэ.

Үр хүүхэдтэй болоход эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүст тусалдаг ЭКО процедурын ачаар уг хиймэл үр тогтоолт боломжтой болсон хэдий ч тийм ч найдвартай бат бөх биш бололтой.

Харин хүүхдээ төрүүлсний дараа ч жам ёсны сексийн амьдрал эхлүүлэх талаар төлөвлөөгүй байгаа тухайгаа ирээдүйн ээж мэдэгдсэн байна. Шинээр мэндлэх хүүхэд нь түүний амьдралыг утга учир төгс болгоно гэдэгт Лорен найдаж байгаа аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Зохисгүй байрлалаар дүлэлгүй хүндэрчихсэн юм шиг нэг л эвгүй байдаг болов уу, яадаг бол, айн?

Онцлох мэдээ