...
...

Хорт хавдрыг оношилдог байсан нохой таалал төгсчээ

Британид 14 настай, алдарт Дэйзи нохой нас баржээ. Тэрээр хүний амьсгал болон шээсний үнэрээр хорт хавдрыг оношилдог байсан аж.

Энэхүү ер бусын авьяаслаг нохой өөрийн эзэгтэй, доктор Гестийн амь насыг аварч чадсан тухай  Metro мэдээлсэн байна.

Дэйзи нохойн өвөрмөц шинж чанарын тусламжтайгаар анагаах ухаан хорт хавдартай хийх тэмцэлд томоохон алхам хийж чадсан тухай эмч нар өгүүлжээ.

Нохойн эзэн Гест өөрийг нь хэдэн жилийн өмнө хэрхэн оношилсон тухай дурсан ярьсан аж. “Дэйзи гэнэт л биеэ хачин авч явах болсон. Миний ямар нэгэн зүйл болохгүй байна даа гэдгийг би аажмаар ойлгож эхлэв. Ингээд Дэйзигийн буянаар би үхлийн аюултай хорт хавдраар өвчилснөө эрт шатанд нь илрүүлэн, амь аврагдаж чадсан” хэмээн доктор Гест дурдсан байна.

Дэйзи анагаах ухаанд ажилласан хэдэн жилийн хугацаанд олон зуун хүний амь насыг аварсан тухай эмч нар батлан өгүүлсэн бөгөөд 2004 онд Британийн амьтдыг хамгаалах “Цэнхэр загалмай” хүмүүнлэгийн сан түүнийг медалиар шагнаж байсан гэнэ.

Эмч нар уг нохойн үнэрлэх чадвараас улбаалан, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх чадвартай машин бүтээхээр ажиллаж байгаа аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ