...
...

Наташа Королевагийн хүү сайхан залуу болжээ

“Маленькая страна” хэмээх өхөөрдмөөр дуугаараа нэрд гарч байсан дуучин Наташа Королева бүжигчин Сергей Глушкотой ханилаад нэлээн олон жил өнгөрөөд байгаа билээ. Тэд Архип гэдэг хүүтэй бөгөөд мөдхөн 16 нас хүрэх юм.

Залуу хүүгийн зургууд түүний эцэг эхийн олон нийтийн сүлжээ хуудсууд дээр төдийлөн харагдаад байдаггүй учраас хааяахан үзэгддэг зургууд нь ихээхэн шуугиан тарьдаг бололтой.

Архип ээжтэйгээ хамт авахуулсан зураг шүтэн бишрэгчдийнх нь дунд нэлээн маргаан дагуулаад байгаа аж. Тэд гэр бүлээрээ одоо Майамид амарч байгаа учраас зуны хэв маягтай зургууд нийтлэгджээ.

Бараг нас биед хүрээд буй хүү нь ээжтэйгээ төдийлөн зохимжтой бус байрлалаар зургаа авахуулсных нь төлөө олон нийт Наташаг шүүмжилсэн байна. Ийнхүү ээж, хүү хоёрын хамт авахуулсан зураг заримд нь таалагдаагүй болох нь тэдний бичсэн сэтгэгдлээс тодорхой харагдаж байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • нээрээ эвгүй позоор авахуулжээ. Манай монгол ээжүүд ингэж авахуулахгүй дээ, гэхдээ миний л бодол

Онцлох мэдээ