...
...

“Шулмууд” бүсгүйн хөлийг түлжээ

Германд багт наадам болсны дараахан 18 настай бүсгүйг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнийг буцалсан усанд “чанахаар” тоглож байгаад түлчихсэн аж.

Уг хэрэг Германы Эппинген хотод тохиолджээ. “Шулам” болон хувцасласан хоёр нөхөр буцламгай халуун устай тогоо авчирсан байна. Ингээд түүн дотроо хүн “чанаж” буй дүр үзүүлэхээр нэгэн залуу бүсгүйг тогоо руугаа чирэн аваачжээ. Ингээд нэг “шулам” нь бүсгүйг буцалсан устай тогоон дээр өргөж байгаад хөлөөр нь дүрэн түлчихсэн аж.

Германы цагдаагийнхан “шулмын” хувцастай хоёр эмэгтэйг эрэн хайж байгаа бөгөөд санамсаргүйгээр бусдын эрүүл мэндэд хор хохирол учруулсан хариуцлага хүлээлгэхээр зэхэж буй бололтой. Харин түлэгдсэн бүсгүй эмнэлэгт хэвтэн, дор хаяж долоо хоног эмчлүүлэхээр болоод байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, “Фастнахт” фестиваль бол Герман болон бусад герман хэлтэй улс орнуудад уламжлал болон явагддаг багт наадам юм. Түүнд оролцогчид үлгэр домгийн чөтгөр, шулам, мангасын дүрд хувирцгаан, хашгиран мэндчилж, наргиантай дуу хуур өрнүүлэн баясцгаадаг юм байна. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ