...
...

Таван хөлтэй хурга амьдарч чаджээ

Их Британийн хойд зүгт орших Дарем гүнлэгийн нэгэн фермерийн хотонд ер бусын хурга төржээ. Тэрээр генетикийн өөрчлөлттэй буюу таван хөлтэй мэндэлсэн аж.

Фермер эр уг хургыг тийм ч удаан амьдарч чадахгүй болов уу хэмээн бодож байсан учраас “Найдвар” хэмээх нэр оноосон гэнэ. Харин түүнийг амь алдалгүй 14 хоносны дараа гэрийн эзэгтэй өөрийн дэргэд авч үлдэхээр шийдсэн байна.

Иймэрхүү гажигтай төрсөн амьтад төдийлөн удаан амьдарч чаддаггүй хэдий ч энэхүү таван хөлт хурга харин эв эрүүл өсөн торниж чадсан гэнэ. Түүний илүүдэл хөлийг мэс ажилбараар авах шаардлагагүй хэмээн малын эмч хэлсэн учраас эхээс мэндэлсэн чигтээ гүйж яваа аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ