...
...

Худалдаж авсан арал дээрээ аз жаргалтай амьдарч байна

Роберт МакГилл 44 жилийн өмнө Каркасс арлыг худалдаж авчээ. Тухайн үед 30 мянган паундаар авч байсан аж.

Ингээд эхнэрийн хамт арал руу нүүн ирсэн байна. Тэнд хүү, охин хоёроо өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд одоо жуулчдад зориулсан багавтар зочид буудал нээн ажиллуулж байгаа гэнэ.

МакГиллийн өгүүлснээр, соёл иргэншлээс алслагдмал байна гэдэг түүний хувьд тийм ч тааруухан зүйл биш, харин ч эсрэгээрээ, хонь, үхэр, пингвинүүдээр хүрээлэгдээд сайхан л байдаг гэжээ.

Каркасс арал бол Фолклендийн бүлэг арлуудад багтдаг элсэрхэг, багавтар арал юм. Тэрээр 10 км урт, 2,5 км өргөн. Алслагдмал нутагт, байнгын салхитай байдаг хэдий ч 72 настай Роберт МакГилл бяцхан арал дээрээ аз жаргалыг мэдрэн, тэр хавийг өөрийн “төрөлх орон гэр” хэмээн нэрлэдэг аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ