...
...

Эмэгтэй дүрд “хувирсан” казах эр Миссийн тэмцээнд түрүүлэх шахжээ

Алма-Ата хотын оршин суугч Илай Дягилев эмэгтэй дүрд “хувиран”, Miss Virtual Kazakhstan гоо бүсгүй шалгаруулах тэмцээний финалын үе хүртэл шалгарч чадсан байна. Энэ тухай Sputnik Казахстан-д мэдээлжээ.

22 настай залуу эр өөртөө эмэгтэй хэв шинж бүрдүүлэн, Арина Алиева хэмээх нэр оноож, гэрэл зургуудаа тэмцээнд зориулан нийтэлсэн байна.

Ингээд түүний зургууд олон казах иргэдийн таашаалд нийцэн, Дягилев шувтаргын шалгаруулалт хүртэл явж чаджээ. Харин эцэст нь залуу эр өөрийн оролцсон түүхээ сонирхуулан хүүрнэсэн аж.

“Би найзуудтайгаа гоо сайхны тухай маргаан өрнүүлсэн юм. Ингээд энэхүү тэмцээнд оролцохоор шийдсэн. Би өөрөө бол төрөлхийн гоо сайхны талд үргэлж баттай зогсдог. Харин одоо та нар харж байгаа биздээ, ихэнх бүсгүйчүүд нэг л янзын, бүгд адилхан будаж шунхаддаг, хэрэв тэд трендийг дагавал бүгд л сайхан гэж тооцдог. Гэвч би бол тэгж боддоггүй” хэмээн Дягилев өгүүлсэн байна.

Тэрээр Алиевагийн “дүрээ” илчлэхээр өөрөө шийдсэн гэнэ. “Миний үйлдлийг дэмжсэн олон казах хүмүүсийн сэтгэл хөдлөлийг мэдрэхэд надад таатай санагдсан. Харин би эрчүүдийг эмэгтэй болж “хувиран” хүмүүсийг хуурахад уриалаагүй, зөвхөн олон нийтийн анхаарлыг хувь хүн бүрийн онцлог, төрөлх чанарт хандуулахыг хүссэн” гэж Дягилев онцлон тэмдэглэсэн аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ