...
...

Налайх дүүргийн Засаг дарга 2017 оны ажлаараа “хангалттай” үнэлэгдлээ

Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан 80 гаруй хувийн ирцтэй хуралдаж, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг авч хэлэлцлээ.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар илтгэл тавьж, 2017 онд улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Тэрбээр илтгэлдээ “2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх шатанд иргэний оролцоог нэмэгдүүлж, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан дүүрэг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц, бүтээлч ажил санаачилан, иргэддээ хүргэх, тэдний санал бодлыг ажилдаа тусган шинэлэг хэлбэрээр зохион байгуулан ажиллахыг зорьж ажиллалаа. Хэдийгээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, хөрөнгө санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан хэдий ч сэтгэл байвал багаараа ямар ч ажлын ард гарч  чаддагийг харуулсан өндөр бүтээлийн жил байсан гэдгийг энэ индэр дээрээс хамтран зүтгэсэн хамт олноо төлөөлөн хэлэхэд таатай байна.

Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ 27 зорилт бүхий 169 ажил тусган хэрэгжүүллээ.  Жилийн эцсийн байдлаар  дүгнэж үзэхэд 90 хувийг нь давуулан хэрэгжүүлсэн байна.  Үүнээс:

  • 100% буюу 126 ажил үр дүнтэй хэрэгжсэн
  • 70% буюу 35 ажил тодорхой үр дүнд хүрсэн
  • 40% буюу 8 ажил хэрэгжих шатандаа байна”.

Дүүргийн төв замыг бүрэн шинэчилсэн, эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж, 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсон, дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлсэн,  гэрэлтүүлгийн хувийг 20 гаруй хувиар өсгөсөн, 3 дугаар хороогоо камержуулсан, ус түгээх цэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд нэлээдгүй хийгдсэн.

Дүүргийн ИТХ-ын 6 дугаар хуралдаанаар төлөөлөгчид дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг “хангалттай” дүгнэлээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • энэ одооу хийсэн болоо.10 шарийн байрууд нь хөлдүүс хүүхэд хөгшидгүй ханиад нөмөрчихөөд байхад

Онцлох мэдээ