...
...

Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо бий болгох ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын А/864 дүгээр захирамжийн дагуу "Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох" ажлын хүрээнд байгуулагдсан  ажлын хэсгийн ээлжит хурал 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр боллоо.

Газар зүйн мэдээллийн системд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн стандарт, бодлогын баримт бичиг боловсруулан, бодит цаг хугацаанд өгөгдөл, мэдээлэл солилцох нэгдсэн тогтолцоо, архитектур бүхий дэд бүтцийг бий болгох зорилготой энэхүү ажлын хэсэгт 30 байгууллагын 52 албан хаагчид оролцлоо.

Энэ удаагийн хурлаар нийслэлийн Мэдээллийн технологийн газраас "Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох" ажлын хүрээнд гарсан үр дүн, тайланг танилцуулж, ажлын хэсгийн гишүүдээр батлуулав.

Ийнхүү нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгож, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагчид болон иргэдийг бодит мэдээллээр түргэн шуурхай хангах үндэс суурь тавигдлаа гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ