Энэ хүүг Саша гэдэг тэр Томскын Тогур хэмээх тосгонд амьдардаг. 2015 оны 11сарын 5 нд хоёрдугаар ангийн сурагч Саша Кирсаков нуураас хүүхдийн хашгирах дууг сонсоод гүйн очжээ. Хоёр хүү нууранд гулгаж тоглохоор очоод, усанд цөмрөн унасан байв.
Татаж гаргаж чадалгүй, өөрөө хамт цөмрөн унах байсан тул, цаг алдалгүй гүйн явж, 6 метр урт самбарыг чирэн авчирч, мөсөн дээр чарга мэт гулгуулсаар уснаас хүүхдүүдийг татаж гаргаж чаджээ.
Хөөрхөн хүүг сургуулиас нь нөтбүүк цанаар шагнаж хүний амь аварсан эр зоригийг нь сургуулийнхаа хүүхдүүдэд үлгэр жишээ болгон ярьж өгсөн байна.
Бас аварсан хүүхдүүдийнхээ гэрт уригдан очихдоо, зөндөө амттанаар дайлуулснаа ярьсан нь хамгийн хөөрхөн аж.
Н.Нороо
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Like like like.huurhun yum be
Ухаантай хөөрхөн золиг бэ