...
...

Ленинградын бүслэлтийн үед хүмүүс юу иддэг байсан бэ?

Дэлхийн II дайны үед хамгийн хүнд хэцүүг туулсан хүмүүс бол Ленинградын иргэд байсан юм. Бүслэлт нь 1941 оны 9-р сарын 8-аас 1944 оны 1-р сарын 27 хүртэл нийт 872 хоног үргэлжилжээ. Уг бүслэлтийн үед хүмүүс өлсгөлөн болон бөмбөгдөлтөнд өртөж 632000 хүн амь үрэгджээ. Энэ өлсгөлөнгийн үеээр хүмүүс юугаар голоо зовоодог байсан бэ ?

Ленинград хотын бүслэлтэнд 2,5 сая хүн байсны 400 мянга нь хүүхдүүд байв. Бөмбөгдөлтийн үеэр олон зуун байшин сүйдэж, барилгын нурангид хүмүүс дарагдаж амиа алдаж байжээ. Хотод хүнсний хомсдол үүсэж картын системээр хүнсний бараа олгодог болж, үйлдвэрийн ажилчид өдөр 250 грамм талх, албан хаагчид, хүүхдүүд, өндөр настангууд 125 грамм талх авах хэмжээ тогтоов. 1942 оны өвөл бол бүслэлтийн үеийн хамгийн аймшигтай цаг үе юм. Хотын төвлөрсөн халаалтын систем ажилласангүй. Иймд өвлийн хүйтэнд Ленинградын оршин суугчид гэрийнхээ модон тавилга, номыг түлж дулаацах болов. Хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж эхлэв. Өсвөр насны хүүхдүүдийг ч үйлдвэрт ажиллуулах болжээ. Өвөл Ладожийн тэнгис хөлдөж Оросын бусад хотоос хүнсний бүтээгдэхүүн зөөхөө болив. Ингээд хүнсний бүтээгдэхүүн түгээх хэмжээг багасгажээ.

1,5 сая хүн өлсгөлөнгөөр амиа алдсан Ленинградын бүслэлт

2015 оны 01 сарын 27

Бүхэл бүтэн 872 хоног бүслэлтэд байсан энэ хотын амиа алдсан 1,5 сая иргэний ердөө гурван хувь нь л их бууны буудлага, бөмбөгдөлтийн үед амь алдсан бол үлдэх 97 хувь нь өлсгөлөн, өвчнөөр өөд болсон гэдэг.  Тиймдээ ч энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан,  харгис  бүслэлтийн тоонд ордог юм.

Дэлхийн 2-р дайны үед фашист Германууд Оросын Ленинград хотыг эзлэн авах нь стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байлаа. Германы цэргүүд 1941 оны 7 сарын 10-нд Ленинград хотыг эзлэн авах дайралтаа эхлүүлжээ. Гитлерийн төлөвлөгөөний дагуу хотыг газрын хөрснөөс арчих ёстой байлаа. Харин Ленинград хотод байсан зөвлөлтийн цэргүүд Германчуудын довтолгоонд няцаалт өгч, хотоо хамгаалсаар байсан юм. Иймээс Германчууд бүслэлтээ үргэлжлүүлэн хотын хүн амыг өлсгөлөнгөөр буулган авахаар шийджээ. Дайснууд хотын томоохон хүнсний агуулахуудыг хамгийн эхэнд дэлбэлсэн нь харгис бодлого байсан юм.

Ленинград хотын бүслэлтэнд 2,5 сая хүн байсны 400 мянга нь хүүхдүүд байв. Бөмбөгдөлтийн үеэр олон зуун байшин сүйдэж, барилгын нурангид хүмүүс дарагдаж амиа алдаж байжээ. Хотод хүнсний хомсдол үүсэж картын системээр хүнсний бараа олгодог болж, үйлдвэрийн ажилчид өдөр 250 грамм талх, албан хаагчид, хүүхдүүд, өндөр настангууд 125 грамм талх авах хэмжээ тогтоов. 1942 оны өвөл бол бүслэлтийн үеийн хамгийн аймшигтай цаг үе юм. Хотын төвлөрсөн халаалтын систем ажилласангүй. Иймд өвлийн хүйтэнд Ленинградын оршин суугчид гэрийнхээ модон тавилга, номыг түлж дулаацах болов. Хүмүүс өлсгөлөнгөөс болж үхэж эхлэв. Өсвөр насны хүүхдүүдийг ч үйлдвэрт ажиллуулах болжээ. Өвөл Ладожийн тэнгис хөлдөж Оросын бусад хотоос хүнсний бүтээгдэхүүн зөөхөө болив. Ингээд хүнсний бүтээгдэхүүн түгээх хэмжээг багасгажээ.

Дараа нь мөсөн замаар ачааны машинаар хүнсний бүтээгдэхүүн зөөдөг болов. Энэ мөсөн замыг хүмүүс амьдралын зам гэж нэрлэж байлаа. Өлсөж үхэхгүйн тулд хүмүүс гэрийн тэжээмэл амьтдаа ч төхөөрч хүнсэндээ хэрэглэх болов. Сүүлдээ хотод нэг ч харх, оготно үлдсэнгүй.

Зарим эх сурвалжуудад гудамжинд хүн нас барахад тэдний цогцос дорхноо алга болдог байсан. Хүний махаар хооллодог хэд хэдэн бүлгэм илрүүлж, тэдгээр хүмүүсийг газар дээр нь буудан хөнөөж байсан талаар бичсэн байдаг. Хүнд хатуу үеийг даван туулахын тулд хүмүүс амьд амьтан болгоныг идэж, ханын цаасаа уран зажилж байсан талаарх гашуун түүх өнөөг хэрнэ хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсээр байдаг.

Image may contain: foodNo automatic alt text available.

Image may contain: one or more people, people walking and outdoorImage may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: one or more people, people standing and outdoor

 

Image may contain: 1 person, standing and outdoor

Image may contain: one or more people, sky, tree, outdoor and nature

Image may contain: one or more people and food

Image may contain: 3 people, people sitting and indoor

Image may contain: one or more people, people sitting and outdoor

Image may contain: one or more people and outdoor

 

Image may contain: one or more people, child and outdoor

 

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ