...
...

Мисс Б.Гүнзаяа: Зөвхөн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийнхэн дуугарах биш, нийтээрээ жигшин зэвүүцэх хэрэгтэй

Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар буй. Тухайлбал, 2017 онд анх удаа эх орноо төлөөлөн Азийн кино наадамд уригдаж оролцсон, 2017 оны “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр анх удаа ажилласан, “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнийг шүүсэн гэх мэт амжилт бүтээлээр дүүрэн байгаа. Тэрбээр энэ олон ажлын хажуугаар төрийн албанд зүтгэж, хүүхдийн төлөө “Хүүхэд эрдэнэ сан ТББ”-ын тэргүүнээр ажиллан, “Олон улсын Мисс Монгол Соёлын холбоо”-ны ерөнхийлөгчийн албыг хашиж буй чадварлаг залуу боловсон хүчин юм.


Та хамгийн сүүлд  “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээний шүүгчээр ажилласан. Энэ талаар яриагаа эхлүүлье.

-          Тийм ээ. Энэ оны 9-р сарын сүүлчээр Турк улсад зохион байгуулагдсан “Дэлхийн фото мисс”, “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээний шүүгчээр анх удаа ажиллаад ирсэн. Тус тэмцээн дээр Хойд Африк, Орос, Турк гэх мэт таван орны шүүгч ажилласан юм. Тэмцээнийг шүүх эрх авсан нь 2016 оны “Дэлхийн фото мисс”-ийн тэмцээнд гуравдугаар байранд орж байсантай холбоотой юм. Мөн “Олон улсын Мисс Монгол Соёлын холбоо”-ны тэргүүн гэдэг утгаараа явсан. Монгол Улсын хувьд мисс Гантогоо болон “Азийн модель” агентлагтай хамтраад бяцхан миссүүдийн дунд тэмцээн зохион байгуулж шилдэг таван оролцогчоо авч яваад бүгд амжилт гаргаад ирсэн билээ.

“Олон улсын Мисс Монгол Соёлын холбоо”-ны талаар яривал?

-          Миний хувьд энэ чиглэлээр 10 гаруй жил суралцаад явж. Сүүлийн дөрөв, таван жил өөрөө олон улсын тэмцээн уралдаанд оролцож мэдлэг туршлагаа сайжруулаад ирсэн. Тэгээд “Яагаад би ганцаараа эх орноо төлөөлөн явах ёстой гэж. Надтай ижил олон охид залуучууд, үе тэнгийн найз нөхөд, дүү нар маань байгаа. Тэд амжилт үзүүлэх боломжтой шүү дээ” гэж бодсон учраас энэхүү холбоог байгуулсан.  Холбоо байгуулагдсанаас хойш 7 насны ангилалд тэмцээн уралдаан зохион байгуулж шилдгүүдээ “Дэлхийн бяцхан мисс”-ийн тэмцээнд явуулж байгаа. Холбоо байгуулагдаад удаагүй байгаа гэхэд энэ бол маш том ажил юм. Одоогийн байдлаар олон улсын тэмцээн уралдааны эрхүүд ирж байна. Эхнээсээ хүүхдүүд маань бэлтгэлдээ орсон. Тэднийг тэмцээнээ амжилттай өндөрлүүлсний дараа мэдээллүүдээ хүргээд явах болно.

“Эх дэлхийн мисс 2017” БНХАУ-ын Санья хотод зохион байгуулагдаж Ц.Энхжин маань амжилттай оролцоод ирлээ. Таны хувьд үндэсний хэмжээнд түүнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж олон нийтийн санал асуулгаар тэргүүлж байсан. Түүний амжилтыг хэрхэн харж байна вэ?

-          Залуу хүний хувьд үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж үзсэн. Маш мундаг чадварлаг охидуудтай өрсөлдсөн. Санал асуулгаар маш сайн явсан. Хүмүүс намайг дэмждэг юм байна гэдгийг нүдээрээ харсан тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Мисс Ц.Энхжингийн хувьд маш амжилттай оролцсон. Түүгээр бахархсан, баярласан. Маш том цензурийг бусдадаа үлгэр жишээ болгон харуулж чадлаа гэж бодож байна.

Та дараа жил эх орноо төлөөлөн оролцохын тулд дахин өрсөлдөх үү?

-          Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна. Тухайн үеийн байдлаасаа л болно доо.

Мисс Гүнзаяа “Хүүхэд эрдэнэ сан” ТББ-ын тэргүүн шүү дээ. Маш олон ажлыг зэрэг амжуулахад бэрхшээлтэй мэт санагддаг уу?

-          Тийм үе бий. Гэхдээ хүн дуртай зүйлээ хийж байхад цаг бол хамаагүй шүү дээ. Аль болох сайн сайхан зүйлийг хийж бүтээхийн тулд ажиллаж хөдөлмөрлөдөг. “Хүүхэд эрдэнэ сан”-г байгуулаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ бол яг өдөр болгон үйл ажиллагаагаа явуулдаггүй. Ерөнхийдөө, иргэн хүний хувьд үүргээ ухамсарлаад хийж буй ажлуудын маань нэг гэж ойлгож болно. Тодорхой хэмжээнд “Олон улсын мисс” гэж явж байгаа учраас үүрэг хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдэд чиглэсэн сайн үйлсийн аян, зарим арга хэмжээг ах эгч, найз нөхдийнхөө тусламжтайгаар хийдэг.

Тухайлбал?

-          Бид хүүхдийн баяраар аль нэг асрамжийн газрыг сонгон авч өнчин хүүхдүүдийг баярлуулдаг. Мөн тоглолтын арга хэмжээ зохион байгуулдаг гэх мэт. Урлагаар дамжуулж хүүхдүүдэд нөлөөлөх сайхан байдаг.

Мисс хүн гэдэг алхам тутамдаа бусдад үлгэр дууриалал болох ёстой гэх яриа бий. Энэ нь өдөр тутмын амьдралын хэмнэлд ямар нэгэн байдлаар хэцүү байх тохиолдол байдаг уу?

-          Хэцүү гэхээсээ илүүтэйгээр хүн өөрөө л ухамсарласан байхад болдог. Яагаад гэвэл миний дотор байдаг зорилго, нөхцөлд нийцэж явдаг.  Тийм учраас дуртай зүйлээ хийж явахад харилцааны, сэтгэлгээний янз бүрийн асуудал үүсдэггүй юм болов уу гэж бодож байна.

Нийгэм даяар хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал яригдаж эхэллээ. Үүнтэй холбоотой олны танил эрхмүүд “Нүдээ нээ” үндэсний хэмжээний аянд нэгдэж дуу хоолойгоо өргөж байна. Энэ асуудалд мөн анхаарлаа хандуулж байгаа биз дээ?

-          Тэгэлгүй яахав. Энэ асуудалд дээд зэргээр анхаарал хандуулах ёстой. Миний хувьд маш хатуу байр суурьтай байгаа. Яагаад ийм аймшигтай хэргүүд шил шилээ даран гарсаар байна вэ? гэдэг дээр төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээг өнөөдрийг хүртэл авахгүй байгаад сэтгэл гонсгор байна. Нийгмийн давлагаагаар Ч.Ганжавхлан үндэсний хэмжээний аянг зохион байгуулж байгаа нь үнэхээр нүдээ олсон арга хэмжээ болсон. Өнөөдөр бид хүүхэд биш болчихсон юм чинь гэж асуудалд хандаж болохгүй. Танайд, манайд бага насны хүүхэд байгаа. Айл болгон энэ асуудал дээр анхааралтай байгаасай гэж хүсч байна. Энэ байдал үнэхээр байж боломгүй юм аа. Зөвхөн хүчирхийлэлд өртсөн гэр бүлийнхэн дуугарах биш, нийтээрээ жигшин зэвүүцэх хэрэгтэй гэж үзэж байна. Хамгийн сүүлд “Хүүхэд эрдэнэ сан”-гаа төлөөлөөд төрийн ордонд зохион байгуулагдсан “Хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэг”-т оролцсон. Тухайн үед маш том баримтууд дэлгэгдсэн. Бид том зүйл ярихаасаа өмнө ядаж л “Сайн хөрш”-ийн аянг өрнүүлье. Хэрвээ хажуу айлд чинь хүүхэд уйлаад байвал явж очоод ямар асуудал гарсныг лавлах, шаардлагатай тохиолдолд цагдаа дуудах хэрэгтэй байна. Сайн хариуцлагатай эцэг эх байцгаая гэдгийг хэлмээр байна. Үүнийгээ ч хувийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсээр байгаа, мөн тодорхой хэмжээнд уриалж байгаа. Та бүхнийг ч гэсэн нэгдээсэй гэж хүсч байна.

Таны цаашдын төлөвлөгөө?

-          Хувь хүний зүгээс өөрийгөө хөгжүүлэх маш том зорилго тавьсан. Энэ тал дээр анхаарч байна даа.

Өнөөдөр хүчирхийллээс гадна хар тамхинд донтох  асуудал залуучуудын дунд эрчээ авсаар байна. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-          Бид эх орныхоо ирээдүй болсон залуучууд. Айхтар сүртэй зүйл ярих нь илүүц байх. Найз нөхөд минь ээ, үе тэнгийнхэн минь ээ! Ирээдүйгээ бодоод бүх зүйлд ухамсартай байгаач ээ. Зорилго, хүсэл тэмүүлэлтэй байж өөртөө анхаарал хандуулаач ээ гэж л уриалмаар байна.

10 гаруй жил загварын ертөнцөд хүчин зүтгэжээ. Тэгвэл 10 жилийн өмнөх Гүнзаяа өнөөдрийнхөөс хэр их өөрчлөгдсөн бол?

-          Миний хувьд яг үнэндээ олон улсын тэмцээнд өөрийгөө чанаржуулж бэлтгэж ирсэн. Монголдоо загварын тайзан дээр маш цөөхөн алхдаг. Монгол Улсын хэмжээнд чадварлаг олон мисс, моделиуд байгаа. 10 жил бага хугацаа биш. Мэдээж маш их өөрчлөгдсөн. Өнөөдрийн түвшин хүртэл хүмүүжсэн арга барил шат ахих тусам дээшээ мацах ёстой гэдэг зүйлийг маш сайн ойлгуулсан. Ерөнхийдөө сурсан мэдсэн, өөрчлөгдсөн зүйл их бий. Гэхдээ цаашид сурах мэдэх зүйл үүнээс ч их бий.

Заримдаа хүмүүс “За боль л доо, чи хэзээ ийм байсан юм” гэж хэлдэг. Ийм хандлагатай хэр их таардаг байсан бэ?

-          Одоо ч тийм зүйл бараг л байхгүй дээ. Анх тэмцээн уралдаанд түрүүлж байх үед мэр сэр эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэхдээ миний эцсийн цэг мисс болоод дуусахгүй шүү дээ. Маш их хөгжиж өөрийн хүссэн түвшинд очно гэдгээ харсан учраас надад иймэрхүү хандлагууд нээх бүдрээд байх асуудал биш ээ л гэж боддог.

Таны хамгийн том зорилго юу вэ?

-          Мэдээж сайн гэрийн эзэгтэй болно. Ер нь энэ талаар ярихгүй байж болно биз дээ. /Инээв/

Та хэзээ гэрийн эзэгтэй болох гэж байна даа?

-          Арай л болоогүй. Ойрын төлөвлөгөөнд ороогүй байгаа.

Та найз залуутай юу?

-          Байхгүй. Хүмүүс хааяа худлаа яриад бай гэдэг. Би үнэхээр хааяа л нэг найз нөхөдтэйгөө уулздаг хүн шүү дээ. Одоохондоо тийм зүйлд гаргах цаг зав байхгүй. Маш олон ажил амжуулах шаардлага өдөр тутамд минь тулгардаг учраас хүнтэй болзох бодол, бас зав ч байхгүй байгаа. Сурах мэдэх, хөгжих гэдэг дээр гол анхаарал төвлөрч байна даа.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-           Өглөө манай ажил 8 цагаас эхэлдэг. Гэрээсээ 7 гээд гарна. Цайны цагаараа мэр сэр хувийн ажлуудаа амжуулдаг. Тийм учраас миний цайны цаг маш чухал цаг байдаг.

Тун удахгүй шинэ жил боллоо. Та юу хүсч байна вэ?

-          Шинэ жилээр айл бүр аз жаргалтай байгаасай. Бүгд эрүүл саруул байгаасай. Ирэх ондоо төлөвлөж байгаа ажлууд маань амжилттай хэрэгжээсэй гэж л хүсч байна даа. 

 Ярилцсанд баярлалаа.

 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • uursdiinhuu zowlongoor ashig ner haigch ohid huuhnuud ih garj irehndee haha. bodol uhaan n haa tenej yawaa ym boldoo. negdel niileed chuham ygd humuus iim baidald hurew negniigee yaawal zasaj zalruulaad awah we gj bodohiin orond niileed jigshin ziwuutsne genvv hahaha.

  • miss ner zuusen abgai naraas edgeer ybdluud boljbga kk

  • Сайхан ээжийн сайн ч, сайхан ч охин байна лээ. Амжилт хүсье, Гүнзаяадаа. Хүнд сайн сайхныг хүсэж, гэгээлгээр харахаасаа илүүтэй амаа билүүдэж, шүдээ хурцлаад л сууж байх юм даа, яамаар ч юм бэ дээ энэ хүмүүсийг.

  • Сайн байна. Хиймэл давхраа сонин биш, хэр бяцхан хүүхдүүдэд үлгэр болж байгаа нь чухал. Түүнээс настнууд, багачуудын өмнө хөх, бөгсөө гайхуулсан мулгуу хүүхнүүд хичнээн хөөрхөн байсан ч энэ нийгэмд хэрэггүй.

  • энэ одоо хун ам хуухдийн хэдэн хувь нь хучирхийлэлд ертеед ингэж сенсацлаад бгаа юм бэ Хучирхийлэл хучирхийлэлийг теруулдэг ядуурал ажилгуйдэл утаа бэлэнчилэх сэтгэлгээ оюуны хоосорол тансаглал зэрэг чинь гамшиг болоод хучирхийлэлийг бий болгоод бгаа бус уу нээх еерее хучиндуулсэн юм шиг ярих ийн

  • hiimel davhraa, hiimel hamar, maijiga atsan hul ene odoo mongoliin miss uu? uuruu 60k liketai page enter hudaldaad avchihsan unen huurtsun moo

  • Mongoloor duuren "miss"entseruud. Neg tijm nertei bolchvol bayan hunztei suuj, ajil hijhgui sayhan amidarlyn batalgaa bolno gej boddog bolotoi. Tarhinij turaaltai ohiduud ch ih bolj ee.

  • huchirhiilrl yaraid amitnii arisaar hiisen shuva... bulgiig amidaar ni alj baigaa bas huchirhiilel, ?????

  • охиныг авч байгаа, архи өгч хүмүүс аймшиг бишүү охин минь харь гээд 20 цаас өгөөд явуулж чадах эр хүн байхгүй гэж үү энэ эхнэрээ хуурч залуу охидуудыг хуурч архи мөнгөөр авч явдаг аав ах өвөө дарга нараа болиоч эмэгтэй хүн өлсөөөд даараад биеэ худалдаж байгаа гэж бодоод хэдэн төгрөг өгөөд харь даа охин минь гээд эр хүн та хэлээд байвал хэн ч ийм замаар удаан явахгүй шдээ охидыг эмэгтэйчүүдийг оюутнуудыг эрчүүд та нар мөнгөгүйн зовлон дээр нь дарамталж аргандаа оруулдаг биздээ олон ах нарыг мэднэ дээ мөнгөөр залуу охидуудыг уруу татдаг тэгээд гэртээ л нэг мундаг аав нар үнэхээр бурхан байдаг бүгдийнх нь эрхтэн ажжиллахгүй байж бузар эрчүүд эрхтэнгүй байвал таарна хэн та нарын доор орж хэвтэр дур байдаг гэж аргагүйн эрхэнд мөнгөнд чинь тааруулж эрхэлж байгаа юм малыг бух эрчүүдээ

  • хичнээн амьтны арьс өмсцийн бэ?

  • miss gedeg chini nogoo ygladag nvx mon biz dee.

  • Хүчирхийлэл,үхэл, аллага, энэ хаанаас төрөөд байгаа юм. Нийгмийн ядуурал бачуурал, Ажилгүйдэл гутралаас үүдэлтэй. Түүнийг хэн ямар онол төрүүлээд байгаа юм. Олигархи яагаад төрд,намд шургалав, тэд яагаад хариуцлага хүлээхгүй наалдаад байдаг юм гээд хөөж бод унш. Тэнд энд ийм тохиолдол гарлааигэж хашгираад цөөрөхгүй. Том цэвэрлэгээ хийхэд нам болно доо. Саудын аравт хэрэг зөрчил эрс зогсож байна.

  • Монголчууд чинь амиа бодсон улс. Улсын мөнгө идэж амиа бодно, Эрдэнэтийн 49%-ийг бүлэглэж идэж амиа бодно, гудамжинд 1 танхай хүн зодож байхад дуугарахгүй зугатна, гадаадад монгол хүн, монголоо өмөөрнө гэж үгүй, харин зугатна, зарим нь дээрэмдэнэ. Төрийн томчууд нь намчирхаж амиа бодно. Сайд болох гэж амиа бодно.Нам дамжиж амиа бодно. Ийм улс хөгжих үү. Хуулийн дарангуйлал хэрэгтэй.

  • zubuu zub niiteere duugarah heregtei shdee

Онцлох мэдээ