...
...

Дэлхийн хамгийн анхны гар утсыг зохион бүтээгч Мартин Күүпэр

Дэлхийн хамгийн анхны гар утсыг , зохион бүтээгч Жонн Мишелл, Мартин Күүпэр 1973онд зохион бүтээхээс гадна үүнийгээ хөгжүүлж , улмаар зах зээлд нийлүүлж байжээ. Хамгийн анхны гар утас нь “Motorola Dyna TAC 8000X”нэг килограмм 150 грамм жинтэй байжээ.

Бидний нэрлэдгээр “танк” буюу энэхүү загварыг 30 жилийн өмнө үйлдвэрлэж 3000 гаруй доллараар худалддаг байсан юм. Тухайн үедээ өндөр үнэтэй байсан ч хэрэглэгчдийг гижигдэж чадсан байна. Дараагийн үе болох 1G бүхий гар утсыг 1979 онд Японы инженерүүд бүтээж чаджээ. Тэд 23 суурь станцаар Токиогийн 20 сая хүний хэрэгцээг хангаж байлаа. Таван жилийн дараа улс даяар сүлжээ нэвтрүүлж дэлхийн анхны гар утастай орон болжээ. Харин 2G бүхий гар утсыг 1990 оны эхээр Финляндад үйлдвэрлэж эхэлсэн байна. 3G утсыг дахин япон инженерүүд хэрэглээнд нэвтрүүлж техник технологийн хөгжлийг тодорхойлж эхэлсэн юм.

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ