...
...

Муурын нүд рүү яагаад харж болохгүй гэж...

Эрт дээр үеэс мууртай холбоотой элдэв зүйлс яригддаг байсны нэг нь түүний нүд рүү цоо ширтэх хэрэггүй хэмээх яриа юм. Чухам яагаад тэгдэг юм бол оо?

Муур хамгийн нууцлаг амьтдын нэгэнд тооцогддог. Тэднийг 9 амьтай гэлцдэг. Мууртай холбоотой дараах сүсэгүүд амьдрал дээр мөрдөгдөх явдал тохиолддог.

Жишээ нь, зам хөндлөн гарч буй хар муур гамшиг зовлонг сэрэмжлүүлдэг. Мөн шинээр орж буй байр сууцандаа эхлээд муур оруулбал тэрээр гэрийн эздийнхээ тавлаг байдлын тухай сүнснүүд болон гэрийн сахиуснуудтай тохиролцож чаддаг гэлцэнэ.

Энэ нууцлаг амьтад мөн төрөл бүрийн өвчнийг эмчилж чаддаг бөгөөд тэднийг сүмийн дэргэд амьдарч, дотор нь орохыг зөвшөөрдөг учраас мөргөл залбирлын газарт муурнууд тохиолдох нь олонтоо.

Муурны нүд рүү эгц урдаас нь цоо ширтэж болохгүй гэх мухар сүсэг мөн яригддаг. Үүнийг туршиж үзэхийг оролдох үед хайртай тэжээвэр амьтан чинь харцаа буруулан доошлуулах нь ажиглагдана.

Зөн билэгтнүүд муурын нүдийг толины гадаргуутай харьцуулдаг аж. Тиймээс тэдэнтэй ялангуяа шөнийн цагаар маш болгоомжтой харьцах хэрэгтэй гэнэ. Муурын нүд рүү эгц цоо ширтэх нь ирээдүйд болох үйлд нөлөөлдөг бөгөөд харин сайн, муу ямар маягаар нөлөөлөхийг хэн ч таашгүй юм. Тиймээс нэгэнт л зөн билгийн авьяас чадвар өөрт чинь үгүй бол ирээдүйн хувь заяагаараа наадах хэрэггүй аж.

Муурнууд шөнийн цагаар улам идэвхжин, бидний харж чаддаггүй зүйлсийг олж харах чадвартай юм байна. Тэднийг энэ дэлхий болон нөгөө ертөнцийн хоорондох хөтөч хэмээн зарим зөн билэгтнүүд тооцдог аж.

Муур ирээдүйг хэлж чаддаг гэж хүмүүс ярилцдаг. Тэд ирээдүйд болох үйл явдлуудыг урьдчилан харж, ингэснээр өөрийн эзнийхээ ирээдүйг мэдрэх чадвартай байдаг аж. 

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ