Эрт цагаас өндөг нь шим тэжээлийн эх булаг, амьдралыг vvсгэгч гэж тооцогдож иржээ. Ардын эмнэлэгт өндөгний уургийг голлон эмчилгээнд хэрэглэж ирсэн учир нь уураг тамирдсан бие махбодыг хамгийн тvргэн сэргээж чаддагт оршдог аж.
Өндөг нь С амин дэмээс бусад бүх чухал амин дэмүүдийг өөртөө агуулдаг. Бүх төрлийн В болон өөх тосонд хялбар уусдаг амин дэмүүдээр баялаг.
Тэгвэл энэхүү хэрэгцээт хүнсэнд A, B, B6, В12, D, E гэх мэт 13 төрлийн витаминууд, юугаар ч орлуулшгүй амин хүчлүүд болон хүний биед зайлшгүй хэрэгтэй байдаг эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микро элементүүд агуулагддаг.
1. Тархийг хамгаална
Хүний тархины эсүүдийг дэмжиж, санах ойг сайжруулдаг "холин" нь өндгөнд ихээр агуулагддаг. Та өдөрт 2 ширхэг өндөг идсэнээр, биед шаардлагатай "холин"-ыг авч, тархиа хамгаалж чадах юм.

2. Нүдний харааг сайжруулна
Хэрвээ та нүдний хараа муутай бол, өдөр тутамдаа өндөг идэж байхыг зөвлөе! Учир нь өндгөнд агуулагдах "льютейн" болон "зеаксантин" хэмээх бодис нь хөгшрөлтийн улмаас үүсэх харааны асуудал болон нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй нүдний хараа муудахаас сэргийлж,эмчлэх тустай юм.

3. Кальцийг нөхөж шүдийг бэхжүүлнэ
Өдөрт 2 ширхэг өндөг идсэнээр, та өндгөнд агуулагдах D витамины тусламжтайгаар, кальцийг нөхөж, шүд болон ясаа бэхжүүлэх боломжтой. Мөн өндгийг идэж, ясны сийрэгжилт өвчнөөс сэргийлэх боломжтой болохыг хэлэх нь зүйтэй болов уу.

4. Арьс үс болон элгийг хамгаална
Өндөг нь "В"-ийн төрлийн витаминаар баялаг бөгөөд эдгээр нь үс болон арьсыг гэрэлтсэн, зөөлөн болгож, элгийг ч мөн хамгаалж байдаг. Тахианы өндгөнд агуулагдах "фософолипид" нь элгэн дэх хорт бодисыг гадагшлуулж, цэвэрлэдэг аж.

5. Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ
Нэгэн судалгаанаас үзэхэд, өндгөнд агуулагдах холесторин нь "фосфатид"-ийн хэмжээг тэнцвэржүүлж, биеийг эрч хүчээр тэтгэдэг байна. Мөн өндөг нь "омега 3"-аар баялаг ба энэ нь "триглицеридийн" хэмжээг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.

6. Тураана
Өглөөний цайндаа өндөг идэх нь хоолны дуршлыг бууруулж, турахад тусалдаг. Илүүдэл жингээсээ салахыг хүсч буй хүмүүс өндөг идэж турахын зэрэгцээ амин дэмээр өөрийгөө тэтгэх боломжтой. Энэ нь уураг, шим тэжээлээр баялаг тул, таныг өлсгөж зовоолгүйгээр богино хугацаанд тураах болно.

Бэлтгэсэн: А.Тэмүүл
www.Breakingnews.mn