...
...

Сталины тухай маш ноцтой худал мэдээллийг илрүүлжээ

Горбачевын өөрчлөн байгуулалтын үед Зөвлөлт төрийн тэргүүнд байсан хүмүүсийг шүүмжлэх кампанит ажил өрнөсөн билээ. Эхлээд тэд Брежневийн зогсонги байдал, дараа нь Хрущевийн захиргаадалтыг шүүмжилж байснаа Сталин руу хүрч ирсэн аж.

 

Тухайн үеийг гэрчлэх дурсамж дурдатгалууд, жинхэнэ баримт бичгүүдтэй зэрэгцэн Сталинд тохсон аймшигт харгислалын тоо баримтууд нь бараг л Германы нацизмын харгис үйлдлүүдийг давж гарахаар болсон билээ. Ялангуяа Нобелийн шагналт, Оросын алдарт зохиолч Александр Солженицыний Зөвлөлтийн их хэлмэгдүүлэлт, хорих лагерийн тухай өгүүлсэн «Архипелаг ГУЛАГ» /"Гулаг олтриг"/ ном энэ талаар ихээхэн алдаршсан юм.

 

 

Алдарт зохиолч АНУ-д байхдаа уг номоо бичсэн тул зөвлөлтийн архивыг нягт нямбай шүүх боломжгүйн улмаас хохирогчдын тоог баримжаагаар “буудсан” бололтой. Тэнд хэлмэгдэгсдийн тоог 70 сая хэмээн дурджээ.

 

Солженицынийг “тэжээж” байсан америкчууд энэхүү аймшигт гарз хохирлыг нягтлахыг огтхон ч хүсэлгүй, харин ч бүр ЗХУ-ыг “Харгислалын хаант улсаар” дүрслэн харуулахад ашиглаж байсан аж. ЗХУ задарсны дараа Оросыг удирдаж байсан шинэ дэглэмд хуучин тогтолцоог харгис гэж дүрслэх шаардлагатай байсан учраас 1990-ээд онд Солженицыний нэр дарангуйлалтай хийх тэмцлийн билэг тэмдэг болж, түүний номонд бичигдсэн бүх зүйл хөдөлшгүй үнэнд тооцогдож байжээ.

 

Харин ТТГ-ын “Рэнд Корпорэйшн” шинжилгээний төв архивын баримт бичгүүд болон бусад албан мэдээллүүд дээр тулгуурлан Сталины үед хэлмэгдсэн хүмүүсийн тоог гаргасан байна. Гэтэл Сталинг төрийн толгойд байх үед нийтдээ 700 мянган хүн буудуулж шийтгэгдсэн бөгөөд тэдний дөрөвний нэг хувь нь улстөрийн гэмт хэрэгтний 58-р зүйл ангиар шийтгэгдсэн нь тогтоогджээ.

 

Эндээс дүгнэлт хийхэд, Сталины үед хэлмэгдсэн хүмүүсийн жинхэнэ тоо Солженицыний номонд дурдсанаас даруй 100 дахин бага байсан нь нотлогдсон бололтой. Тэгээд ч тэдгээр буудуулсан хүмүүсийн ихэнх нь өөрсдийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн улмаас шийтгэгдэж байсан аж.  

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • солжиныцин бол торийнхоо хайр халамжийг даагаагуй нэг муу урвагч шуу дээ унэндээ. АНУ тухайн уед зовлолтийн эсрэг ашигласан нэг муу бууны нохой

  • Солженицын үнэн юм бичсэн байна. Орос биш БНУ-аас алуулсан хүмүүсийн тоо 70,0 саяаас давна гэхээс дутахгүй.

Онцлох мэдээ